BJN EShop
Эрүүл мэнд
Хамар угаах давс KoKo Clean
100 ширхэг бэлэн
Тоо ширхэг
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Вирус, бактери харшлын улмаас хуралдсан шингэнийг цэвэрлэж, хамрыг чийгшүүлж, хамрын хөндийг эрүүл байлгахад зориулагдсан бүтээгдэхүүн юм

"Koko Clean" нь Sodium chloride + Sodium bicarbonate (Ph 6.5-7.2) агуулсан гипертоник уусмал. Хамрын салстын рН орчин шүлтлэг болсноор бактерийн өсөлтийг саатуулах бөгөөд хамрын хөндийн намираа хучуур эсийн цэвэрлэх үйл ажиллагааг сэргээж хамрыг цэвэрлэж, битүүрсэн үед онгойлгож, үрэвсэл харшлын зовиурыг хурдан арилгахад тусалдаг.

Хэрэглэх заавар: 240мл бүлээн усанд нэг уут хамар угаагч давсаа найруулан савандаа хийж, хагас тонгойж, хамрын нүхэнд тулгаж усыг шахана. Хамрын нөгөө нүхээр ус гадагшлана. Угаахдаа амаа хагас ангайна.

7 хоногт 3-4 удаа хамраа тогтмол цэвэрлэснээр амьсгалын дээд замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна ханиад томуугийн хөнгөн хэлбэрийг эдгээнэ.

Байнга хамар онгойлгох цацлага хэрэглэдэг хүмүүс давхар хамраа угааснаар хамар илүү сайн онгойж, цацлаг цацах давтамж багасна.